Гадаадын иргэн, харьяатын газар 08:00-16:30 цаг хүртэл ажиллаж байна
Гадаадын иргэн, харьяатын газраас авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийн хуваариа шинэчлэн баталсан.
Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс ажил 08:00 цагт эхэлж, 16:30 цагт дуусахаар өөрчлөлт хийгдээд байна.
Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжтой аж.
Ажлын цагаар Evisa.mn цахим сайтаар үйлчилгээ үзүүлж, 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагууд виз, оршин суух зөвшөөрөл олголт, сунгалт, бүртгэл, хасалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авах шаардлагатай бол 1800-1882 утас болон байгууллагын албан ёсны цахим сайтын “онлайн туслах” чатботоор холбогдохыг зөвлөлөө.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар