Улаанбаатарт 1, Сэлэнгэд 6 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдвар 376 боллоо
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,599 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ.
Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
Улаанбаатарт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тул тусгаарлагдаж байгаад гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.
Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ажиглан тусгаарлах байранд байсан.
Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн шатны ажиглалтад шилжлээ." гэлээ.
Дотоодод гарсан 376 халдвар: (2020.12.03-ны байдлаар)

Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.Архангай аймагт халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Батцэнгэл, Ихтамир суманд тандалтын шинжилгээ хийгдэж байна.