УИХ-ын гишүүд цахимаар хуралдаж байна
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл онлайнаар өчигдөр хуралдаж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон юм. Хурлаас:
1.2020 оны хаврын чуулгантай адилаар хуралдааны 5 танхимд гишүүдийг хуваарилан суулгаж хуралдах;
2.Онлайнаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзсэн.
Ингээд өнөөдөр УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд байгаа газраасаа цахимаар оролцож, ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.