Сүү ХК-д торгуулийн арга хэмжээ авлаа

Сүү ХК-д торгуулийн арга хэмжээ авлаа

 

Аж ахуй эрхлэгчдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор хяналт шалгалтыг хийсэн.

Цар тахлын онцгой нөхцөл байдалтай, иргэдийн орлого буурсан үед бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэл баримтлахгүй “Сүү” ХК-иас Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, үнийг бууруулах” албан шаардлагыг тус компанид хүргүүлсэн.

“Сүү” ХК нь Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 500,000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.

скачать dle 12.0