Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс коронавирусын цар тахалтай амжилттай тэмцэж байна гэх дүгнэлт УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ыг үнэмлэхүй ялалт байгуулах гол хүчин зүйлсийнх нь нэг болсон билээ.Гэвч энэ пиарын хөөс хагарч, Улсын Онцгой Комисс, УОК-ийн Шуурхай Штабынхны болхи, удаан, мэдрэмжгүй үйл ажиллагаа илчлэгдэхийн сацуу дарга нар УОК-ийн мөнгийг үрэн таран хийж буй нь ч тодорхой болж эхлээд байна.
Ковид-19 халдвараас сэргийлэхэд зарцуулж байгаа дотоод, гадаадын тусламж, хандивын зарцуулалтад мониторинг хийсэн “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв дэлгэлээ.
Тодруулбал Улсын Онцгой Комисс Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагчдын халдвар хамгааллын хувцас, хоолны зардалд зарцуулах 211.7 сая төгрөгийг зарцуулсан. Ингэхдээ амны хаалтыг зах зээлийн үнээс 2-3 дахин их буюу 700 төгрөгөөр, N95 амны хаалтын нэгжийн үнийг 6,500 төгрөгөөр тооцжээ. Мөн хоёр ширхэг нь 12000 төгрөгийн үнэтэй халуун хэмжигчийг нэгийг нь 200 мянган төгрөгөөр худалдан авсан байна.
http://seruuleg.mn/


скачать dle 12.0