Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна



Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж олон нийтэд зарласан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхэлсэн бөгөөд цахим бүртгэл  2020 оны аравдугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд явагдах юм.

2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй.

Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессеж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.

  • Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан тул холбоос линкээр орж судлах боломжтой. Цахим номыг сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийн хамт хэвлүүлэхээр хэвлэлтэд өгсөн бөгөөд хэвлэгдэж гарсаны дараа www.csc.gov.mn  цахим сайтаар м

скачать dle 12.0