Фото: Өөрөө ирдэг, хөвдөг сургууль
Бангладеш улсын нутаг дэвсгэрийн 30 хувь нь далайн түвшнээс ердөө ганц метр дээр оршдог. Борооны улирлын үеэр ийм газар нутаг найман сарын турш усанд хучигдана. Хувийн унаагүй ядуу айлын хүүхдүүд энэ үед хичээлдээ явахаа больдог. Гэвч сүүлийн үед сургууль нь өөрсдөө сурагчид дээрээ хөвөн ирдэг болжээ.
BRAC олон нийтийн байгууллагын завин сургууль 30 сурагчийн багтаамжтай.
Гадагш төвийсэн ханатай, босоо баганагүй тул ангийн танхим саруулхан.
Энэ бат бэх дээвэр нь ямар ч борооны улирлыг ажралгүй давна.
Зарим завины дээвэр дээр нарны зай байрлуулсан тул ажил хийдэг сурагч нарыг шөнө хичээллэх боломж олгожээ.
Нарны зайны ачаар зарим завь цахим сүлжээнд ч холбогдоно.
Номын сан, лабораторитой завин сургууль ч бий.
Хөвдөг сургуульд хүүхдүүд тавдугаар анги хүртлээ суралцдаг.
Багш нарыг нутгийн иргэдээс сонгодог.
Одоогийн байдлаар ийм сургуулийг 10 мянган хүүхэд төгсөөд байна.
Харин энэ бол дэлхийн бүх сургуулийн гадна байдаг дүр зураг. Ээж нар хүүхдүүдийнхээ хичээл тарахыг хүлээж байна.
Сургуулийн автобус шиг хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгдөг.