Үндсэн хуулийн 6.2: Гадаадын иргэн Монгол газраас эзэмших боломжтой болсон уу?
Үндсэн хуулийн 6.2 буюу газрыг ТӨРИЙН, НИЙТЙН ӨМЧ мөн гэж зааснаар гадаадын иргэнд газрыг эзэмшүүлэх боломжтой болсон уу?
Шинээр батлагдсан Үндсэн хуулийн 6.2-т “ Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц,ан амьтан ТӨРИЙН НИЙТИЙН өмч мөн ” гэж өөрчилсөн.
Хуучин буюу 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “ Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц,ан амьтан ТӨРИЙН ӨМЧ мөн ” гэж байжээ.
Харин шинэ хуулиар газар ”ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ” гэж зааснаар яг хэний өмч байх нь тодорхойгүй, зориудаар эзэнгүйдүүлжээ.
Хамгийн ноцтой нь гадаадын иргэнд газар эзэмшүүлэх үүд хаалга нээгджээ.
Учир нь 1996 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ” хуулийг уншаад үз. Уг хуульд “Төрийн нийтийн зориулалттай өмчид иргэдэд өмчлүүлснээс бусад ГАЗАР түүний хэвлий, баялаг, ой, ус, ургамал, ан амьтан, түүх соёлын цогцолбор, олдвор”ыг оруулж, үүнийг “ашиглах, захиран зарцуулах эрхийг УИХ хэрэгжүүлэх”-ээр заагаад зогсохгүй цааш нь “НИЙТИЙН ӨМЧ болсон энэ бүхнийг Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад өмчийн хуулийн этгээдэд ЭЗЭМШҮҮЛЖ, АШИГЛУУЛЖ болно” гэж заажээ.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6.2-т Газар нутгаа ХАМГААЛАХ-аас илүүтэй АШИГЛАХ талын заалтууд түлхүү нэмжээ.”Газрын хэвлийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн тэгш шударгаар хүртээхэд чиглэнэ ”, “үр өгөөжийн дийлэнхи нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг тогтооно” зэрэг үг нэмсэн нь үндсэндээ Монголчууд газар нутгаа гадны дотны хэнээр ч хамаагүй ухуулна.Харин үр өгөөжийг нь л өөрсдөө түлхүү хүртэх талаар заажээ.
Монголыгн газар нутгийг НИЙТИЙН өмч болгож, гадаадын иргэнд ашиглуулж, эзэмшүүлэх эрх зүйн үндсийг тавьсан ноцтой заалт хэний захиалга вэ? Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар,Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас тайлбар шаардаж байна.
Сэтгүүлч Б. Отгон 2020.08.28