Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтээс хүлээн авч байна

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтээс хүлээн авч байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 87 дугаар тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна. Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагааг эхлүүлжээ. 
Иймд нэр дэвшигчдийн холбогдох мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж, эсхүл Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл /maral@judcouncil.mn / хаягаар, эсхүл баталгаат шуудангаар ирүүлнэ үү.
 
Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
скачать dle 12.0