АНЭУ, Израиль хоорондын хэлэлцээрт Цагаан ордонд гарын үсэг зурах уу
Харилцаагаа бүрэн хэвийн болгох тухай АНЭУ, Израиль хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 9 дүгээр сарын 18-нд Цагаан ордонд болно.
Тодруулбал, хоёр улсын харилцааг хэвийн болгох тухай яриа хэлэлцээ төлөвлөснөөс илүү хурдацтай ахиж байгаа бөгөөд талууд нэмж АНУ-ыг оролцуулсан гурван талт гэрээ байгуулж магадгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Хоёр улсын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж нар хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа аж.