Согтуу жолооч эмэгтэй айлын хашаа, гэр мөргөсөн ноцтой осол болжээ

Согтуу жолооч эмэгтэй айлын хашаа, гэр мөргөсөн ноцтой осол болжээ
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд өчигдөр /2020.08.07/ 15:00 цагийн орчимд Toyota Isis маркийн автомашины жолооч эмэгтэй Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас замаас гарч айлын хашаа, гэр мөргөж, гэрт байсан 26 настай эмэгтэй Д, 2 настай охин Я, 3 настай хүү Э нарын биед хүнд гэмтэл учруулаад байна. Гэмтсэн хүмүүс ГССҮТ-д хүргэгджээ. 

Жолооч Х нь 1,64 хувийн согтолттой, автомашиндаа 2-12 насны 4 хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд жолооч болон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

скачать dle 12.0