ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ
ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан сайн дурынхны 100 хувьд нь дархлаа тогтжээ. Улмаар ОХУ ирэх аравдугаар сард ард иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг зарласан байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко тус улсад коронавирусийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ гэж мэдэгджээ. ОХУ-ын үйлдвэрлэх вакцинд 4-5 улс оролцохоор төлөвлөж буй бөгөөд 20 гаруй улс тус вакциныг сонирхож байгаа аж.
http://eagle.mn/