Осолд орсон гэр бүлийн өрхийн тэргүүн нас баржээ
Архангай аймгийн Цагаандаваанд шатахуун тээвэрлэж явсан машин энэ сарын 15-ны өдөр унасны улмаас дэлбэрэлт болж, тус замаар зорчиж явсан 20-иод хүн түлэгдсэн ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас газар дээрээ 2 хүн нас барсан. Түлэгдсэн хүмүүсээс хоёр хүн нас бараад байна.
Энэ осолд машинтайгаа явж байсан нэг гэр бүлийн 7 хүн өртөж түлэгдсэн. 5 настай охин нь аймгийн эмнэлэгт нас барсан бол гэр бүлийнхнийгээ гал дундаас гаргаж авах гэж бүхий л хүчээ дайчилсан өрхийн тэргүүн, 34 настай Ж.Б энэ сарын 23-ны өдөр нас барлаа. Түүнийг өнөөдөр хөдөөлүүлжээ.
Энэ гэр бүлээс үлдсэн хүмүүс нь буюу өндөр настай ээж, эхнэр, 13 настай том охин, 10 настай хүү гэмтлийн эмнэлэгт 30-60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна. Хамгийн хүнд нь 10 настай хүү 60 хувийн түлэгдэлтэй сэхээн амьдруулах тасагт амьдрахын төлөө тэмцэж байгаа юм. Ээж нь тэвэрч үлдсэн 5 сартай хүү хамгийн бага түлэгдэлтэй үлджээ.
Гэмтлийн эмч нар хүмүүсийг аврахын төлөө бүхнийг хийж байна. Ослоос хойш сайхан сэтгэлт Монголчууд гадаад дотоодоос тусламжийн гараа сунгасаар байгаад хохирогчдын ар гэрийнхэн баярлаж байгаагаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй сууна. Цаашид ч өрхийн тэргүүн болон 5 настай үрээ алдаж, бүгд өвчин, зовлонд нэрвэгдсэн энэ гэр бүлд урт хугацааны эмчилгээ, гадаадын сайн эмнэлэгтэй холбох, санхүүгийн дэмжлэг, хууль өмгөөллийн дэмжлэг.... хэрэгтэй байна.
Хандивын данс:
Эхнэр Очбаярын Цэнгэлийн
Хаан банк 5021715838
Голомт банк 2205040025
Худалдаа хөгжлийн банк 472008534
Холбогдох утас 95452112, 99850647