“Улс орны эрх ашгийг үндэсний аюулгүй байдлын өнцгөөс нь харж дүгнэж чаддаг хүн”
Сонгогчдын хувьд нэр дэвшигчээ богино хугацаанд таних нэг арга зам бол учир мэдэх хүмүүсийн ул сурьтай хэлсэн үг байдаг. Энэ хариуцлагатай цаг үед УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Хошууч генерал Б.Баярмагнайд болон сонгогч олонд хандан батлан хамгаалах салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдийн хэлсэн үгнээс товч тоймлон хүргэе.Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан, Монголын Үндэсний фронтын дэд тэргүүн Б.Пүрэвдорж:-Монгол цэргийн эр зориг, авхаалж самбааг харуулж, хэд хэдэн улс оронд энхийг сахиулах ажиллагааг Б.Баярмагнай генерал удирдаж явахдаа зарим орны эрх баригчид албан тушаал эрх мэдлийг хэрхэн булаацалдан, улс орныхоо ашигт малтмал, байгалийн баялгаа тонон дээрэмдэж хоорондоо дайсагналцсан хэргийг өдүүлж байгааг, улмаар тухайн улсын төр нь хэрхэн хямран замхарч, тусгаар тогтнол нь ганхан, ард иргэдээ амьдын тамд унагахыг нүдээр харж, биеэр мэдэрсэн хүн гэж би ойлгосон. Монголчууд бид ч улс орон, ард түмнээ олигархиудын дарангуйллаас гаргах, ирээдүй хойч үеэ хамгаалах, газар нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэх хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Тэгвэл Баянзүрх дүүргийн 23-р тойрогт бие даан нэр дэвшиж байгаа Б.Баярмагнай генералд төр түшилцэх чадвар бүрэн байгаа гэж үздэг бөгөөд төрийн хар хүн гэж би боддог. Цаашдаа ард түмнийхээ эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн зүтгэлтэн болох их зам энэ хүнийг хүлээж байгаа. Нэр дэвшигчийн зорилго маш тодорхой харагдаж байна. Тухайлбал мөрийн хөтөлбөртөө тусгасан хоёр танхимт парламентын тухай өгүүлбэрийн агуулга маш гүн гүнзгий гэдэг нь ойлгомжтой байна. Тогтолцооны алдаа гажуудлыг засах өөр гарц гаргалгааны талаар алсыг харсан томоохон зорилт дэвшүүлжээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хийх ажлынх нь зорилго тодорхой ийм хүнийг парламентад гаргах хэрэгтэй. Иймд сонгогч бид маш хариуцлагатай сонголт хийх ёстой энэ цаг үед төрд хэрэгтэй ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй Б.Баярмагнай нэр дэвшигчийг сонгоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Нэр дэвшигч Б.Баярмагнайд амжилт хүсье.
“Элитийн батальон” гэж алдаршсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн анхны захирагч, бэлтгэл хурандаа Б.Цэрэнчимэд:-Б.Баярмагнай нэр дэвшигч сонгогдсон хойноо олон хуулийг дэс дараалан санаачлаад явна гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо бол маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа юм байна. Түүний хэлж ярьж байгаа үг болгон нь өнөөгийн нийгмийн байдалд тааруулж, зэвсэгт хүчний асуудлыг сайжруулан шинэчлэх асуудлыг дахин хоёрдугаар давалгаа болгон үргэлжлүүлэх сайхан боломж харагдаж байгаа. Б.Баярмагнай генералыг хийж чадна гэж бодож байна. Монголын шилдэг залуу офицер Монголынхоо ард түмний амьдралыг хараад цаашид сайжруулах маш олон үйл ажиллагааны төлөө зориг шулуудан ханцуй шамлан орж байна. Би үүнд нь маш их урамтай байна. Элитийн батальоноос төрсөн 5 генерал, 20 гаруй хурандаа, залгамжилж ирж байгаа асар олон нөхөд маш зөв замаар явж байгаа. Эх орныхоо хүсэн хүлээсэн итгэл найдварыг маш сайн биелүүлж чадаж байгаа, итгэл төгс хүмүүсийн дундаас өнөөдөр Их хурлын гишүүн төрнө гэдэгт би үнэхээр найдан хүлээж, бахархан дэмжиж, өдрийн бодол, шөнийн зүүд болж явна. Б.Баярмагнайгаа чадна гэдгийг би Та бүхний өмнө батлан хэлж чадна. Маш шаламгай, хурдтай ажилладаг, гялалзсан амжилттай гээд Б.Баярмагнайг магтвал олон зүйл бий. Ингээд Б.Баярмагнайдаа захиж хэлэхэд, хоорондоо эвтэй найртай, ард түмэндээ хайртай, ард түмнийхээ эрх ашгийг өмнөө барьж яваарай. Нэр хүндээ сэвтүүлсэн өнөөгийн энэ муухай хүмүүс шиг битгий яваарай. Таван бодлоо тунгааж, нэг үг гаргаарай. Энгийн ард иргэдийнхээ эдийн засаг, амьдрал ахуй, мөнгөний бодлогыг гаргууд сайжруулаарай. Ард түмэндээ тустай их буян үйлдэж яваарай гэж ерөөе.
Бэлтгэл хошууч генерал З.Болдбаатар:-Би Б.Баярмагнай генералтай батлан хамгаалах салбарт, ялангуяа цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан. Б.Баярмагнай генерал маань улс орны том эрх ашгийг үндэсний аюулгүй байдлын өнцгөөс нь харж дүгнэж чаддаг. Учир нь энэ хүн дэлхийн олон орноор явж, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Энэ улс орнууд байгалийн баялгаасаа, эрх баригчдын буруугаас болж яаж ядарч зовж, хэрхэн амь насаа алдаж байгааг өөрийн нүдээр үзэж мэдэрсэн хүн. Тиймээс өнөөдрийн Монголын төр, засаглалын байдлыг илүү сайн мэдэрч, үүнийг засаж чадах хүн гэж би бүрэн дүүрэн хэлж чадна. Б.Баярмагнай генерал Их хурлын гишүүн болвол хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чадвартай хүн. Учир нь бид хоёр хамтраад батлан хамгаалах салбар, аюулгүй байдлын тогтолцооны маш олон хуулиудыг боловсруулж байсан юм. Өнөөдөр мөрдөж байгаа Монгол Улсын батлан хамгаалах салбарын үндэс гэсэн том бичиг баримт, Зэвсэгт хүчний тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гээд олон хуулиуд дээр бид хамтарч ажиллаж байлаа. Тэгэхээр Б.Баярмагнай генерал ажил хэрэгч, хариуцлагатай, аль болох аливаа ажлыг чанартай, боловсронгуй, сайжруулаад хийх юм сан гэсэн эрмэлзэлтэй. Мөн гадна, дотны сайн жишээ болох зүйлүүдийг санаж, онож хэлдэг. Энэ чанаруудыг авч үзвэл, энэ хүнийг УИХ-ын гишүүн болж, төрийн бодлого, хууль боловсруулах бүрэн чадвартай хүн гэж би дүгнэдэг юм. Тиймээс БЗД-ийн иргэд, сонгогчид та бүгд Б.Баярмагнай генералыгаа дэмжиж, тусалж, энэ УИХ-д төр түшилцэх итгэл найдварыг хүлээлгэнэ гэж итгэж найдаж байна. Б.Баярмагнай генералдаа өндөр амжилт хүсье.Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч генерал Б.Баярмагнай сонгуулийн штаб