Т.Энхсайхан 663 сая төгрөгийн орлоготой

Т.Энхсайхан 663 сая төгрөгийн орлоготой
Ардчилсан намын "Монголжингоо" гэгддэг УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Т.Энхсайханы ХОМ-ыг энэ удаа бид та бүхэнд хүргэе. Тэрээр ХОМ-тээ 30 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 10 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламждаа 86 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн бөгөөд өөрийн орлогыг 663 сая 358 мянган төгрөг, гэр бүлийн орлогоо 133 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин хамгийн гайхалтай нь тэрээр өөрийн гэсэн орон сууц байхгүй, 74 сая төгрөгийн үнэлгээ бүхий Nissan, Murano- 1, Nissan, X-Trail- 1, Toyota, Land Cruiser 200-1 автомашинтай хэмээн мэдүүлсэн нь олон хүнийг гайхшруулаад байна.   

Ж.Бат 
Эх сурвалж: Guren.mn  
скачать dle 12.0