Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 200 мянгад дөхжээ

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 200 мянгад дөхжээ

ШИНЭ ДЕЛИ
. /RIA Novosti/. Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 8100 гаруй шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 198706 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.   Энэтхэгт даваа гаргийн байдлаар коронавирусний халдварын тохиолдлын тоо 8300 гаруйгаар нэмэгдэж, 190535-д хүрсэн бол үүнээс нэг өдрийн өмнө 182143 байв. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоогийн байдлаар 97581 хүн эмчлүүлж байгаа бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3708 хүн эмнэлгээс гарснаар, эдгэрсэн хүний тоо 95526 болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш 5598 хүн нас барсан байна.
 
Энэтхэгийн төвийн нутгийн Махараштра муж цар тахалд хамгийн их өртжээ. Энэтхэгт бүртгэгдсэн нийт тохиолдлын гуравны нэгээс илүү хувь нь буюу 70013  тохиолдол нь тус мужид илэрчээ.  
 
Коронавирусний халдвар хамгийн их тархсан бүсүүдэд тусгаарлах дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл сунгаж, өвчлөл бага байгаа газруудад хязгаарлалтыг сулруулж байгааг Энэтхэгийн Дотоод хэргийн яам даваа гарагт мэдээлсэн байна. 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0