Эрт хөгшрүүлдэг зуршлууд

Эрт хөгшрүүлдэг зуршлууд
Бие галбиртаа анхаарч байна гээд хоолны дэглэмээсээ өөх тос агуулсан зүйлийг бүрмөсөн хасдаг. Тэгвэл энэ нь буруу ажээ. Өөх тосонд хөгшрөлтийн эсрэг бодис агуулагддаг бөгөөд арьсыг толигор сайхан байлгадаг давуу талтай юм байна. Тиймээс самар, цөцгий, цөцгийн тосноос хэзээ ч татгалзаж болохгүй нь.
Мөн бид шингэн зүйлийг соруулаар уудаг. Энэ нь маш буруу бөгөөд уруулыг тойрсон үрчлээ нэмэгдэж, наснаасаа овортой харагддаг гэнэ шүү. Тамхи татахад ч мөн үрчийх магадлалтай ажээ.
Хүн хажуу тийш, эсвэл доошоо харж унтахад нүүр дэрэнд шахагддаг. Улмаар эрүү болон хүзүүнд хугацаанаас өмнө үрчлээ үүсдэг. Тэгвэл хүний насыг хүзүүгээр нь тодорхойлдог шүү дээ. Тиймээс та овортой харагдахыг хүсэхгүй байвал гейша шиг зөвхөн түрүүлгээ харж унтаж хэвшээрэй.
Мөн нарны туяанаас арьсаа хамгаалж хэвшсэнээр эрт хөгшрөхөөс хамгаалж чаддаг байна. Нар арьсыг гундуулдаг гол хүчин зүйл учраас өвлийн улиралд ч нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй.
Хөгшрөлтийн гол хүчин зүйл нь зурагт үзэх компьютертой удаан хугцааанд нөхөрлөх гэнэ. Тухайлбал, 1 цаг зурагт үзэхдээ хөдөлгөөнгүй нэг газраа сууж үзэхэд хүний нас 22 минутаар богиносдог гэсэн тооцоог АНУ-ын эрдэмтэд гаргасан аж. Тиймээс 30 минут тутамд байрлалаа сольж, сунайж байхыг эрдэмтэд зөвлөжээ.Бас бага унтах тусам хүн эрт хөгширч ажлын бүтээмж буурч, арьс өнгөө алдах сөрөг нөлөөтэй бөгөөд насанд хүрсэн хүн шөнийн 22:00-23:00 цагийн хооронд унтвал сайн амардаг байна. 
скачать dle 12.0