Баянхонгор аймагт бүлэг залуус 34 настай эмэгтэйг хүчирхийлж, зэрлэгээр хөнөөжээ
![](http://guren.mn/uploads/posts/2020-05/1589267259_gemt_heregten.jpg)
Мөн талийгаачийн биеэс хүчирхийлүүлсэн ул мөр олдсон байна. Тус сумын харьяат 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй С, 29 настай эрэгтэй Л нар нь согтуурсан үедээ талийгаач 34 настай эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, улмаар онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн болох нь цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар тогтоогджээ.
Албаныхан хэргийн газраас архины шил, ундааны сав болон хутга, заазуур, гурилын элдүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэв. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, сэжигтнүүдийг цагдан хориод байна.
Эх сурвалж: eguur.mn