Монголын амар амгаланг The Guardian сонин онцлов
Английн The Guardian сонин энэ сард карантины үед амар амгаланг мэдрүүлэх 12 зургийг толилуулжээ. Хоёр жилийн өмнө зүрхний маш хүнд хагалгаанаас амьд гарсан гэрэл зурагчин Палани Моханы авсан 12 зургийг дэлгэснээс Монголын байгаль, аж байдлын талаарх дөрвөн зургийг онцолжээ. Мөн гэрэл зурагчин Палани Мохан “Карантинд байгаа энэ хугацаа надад дотоод хүнтэйгээ ажиллах мөн өөрийг минь хүрээлж буй жижиг зүйлсийг ямар гайхалтай гэдгийг бусдад харуулах боломж олгосон нь үнэхээр сайхан байна. Ялангуяа энэ хүнд нөхцөл байдалд зургууд минь танд амар амгалан байдлыг өгч дотор нь байгаа юм шиг мэдрэмж өгч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгосон байна. Тус сонинд хэвлэгдсэн гэрэл зургуудаас Баян-Өлгийн бүргэдтэй анчин, Хөвсгөл нуурын өвлийн төрх, морин чаргатай эр, нуур, цөөрөмд өвөлжиж буй шувууд, жавар сөрөн зогсох Дархад цагаан адууны зураг бусдаас онцгой өгүүлэмжтэй болсон талаар дурджээ.
Засгийн газрын мэдээ