Уушиг өвчилснийг хэрхэн мэдэх вэ?

Уушиг өвчилснийг хэрхэн мэдэх вэ?
Өдрөөс өдөрт нэмэгдэх агаарын бохирдол, утаа униар зэргээс үүдэж өнөөдөр эрүүл уушигтай хүнийг Улаанбаатар хотоос олоход бэрх болжээ. Бид л өөрсдийн эрүүл мэндэд санаа тавьж, эртнээс анхаарч байхгүй бол өөр хэн ч танд анхаарал хандуулна гэж саналтгүй юм. Иймд бид та бүхэндээ уушигны өвчтэй болсныг илтгэх шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 
Эрч хүчгүй болох
Ажил ажил гэж гүйсээр амьдралын хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээ гаргуунд гаргах хүмүүс олон байдаг. Ямар ч эрч хүчгүй, үргэлж ядрах болсон ч үүнийгээ үл тоож, өөрийгөө үгүй хийдэг төдийгүй энэ бүхнийг ердөө л хэт ажилласнаас болж байна хэмээн ойлгодог юм. Харин энэ нь таны уушиг өвчилсны шинж тэмдэг байж ч мэднэ. Учир нь уушигны үйл ажиллагаа суларч, хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг бие эрхтэнээр тарааж чадаагүйн улмаас ядарч, эрч хүчгүй болж эхэлдэг байна. 
Амьсгалж чадахгүй
Амьсгалах явцад асуудал үүсч, хүнд оргиж эхлэх нь таны уушги өвчлөлтэй байгааг илтгэнэ. Тус байдал нь удаан үргэлжлэх аваас уушигны хурц үрэвсэл, уушигны хатгалгаа болох магадлалтай төдийгүй муугаар бодоход сүрьеэ өвчтэй болохыг ч үгүйсгэхгүй. Иймд та хачин жигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, эрүүл байгаа эсэхээ мэдэж аваарай. 
Толгой эргэх
Бидний тархи биеийн нийт хүчилтөрөгчийн 15-20 хувийг ашигладаг гэдгийг та мэдэх үү? Нэг ёсондоо тархи нь хүчил төрөгчгүйгээр ажиллах боломжгүй гэсэн үг юм. Харин уушигны үйл ажиллагаа доголдож, хүчилтөрөгч хангалттай ялгаруулахаа больсноор толгой эргэж, өвдөж эхэлдэг байна. Уушиг тань өвчилж, эрүүл байдлаа алдсан тохиолдолд хамгийн түрүүнд тархи толгойнд нөлөөгөө үзүүлдэг аж. 
Жин хасах
Ямар ч шалтгаангүйгээр жин хасч, турж эцэж байгаадаа талархаж байгаа юм биш биздээ. Хүн шалтгаангүйгээр турна гэж байдаггүй бөгөөд хоолны дэглэм барьж, дасгал хийгээгүй байхад турах нь таны эрүүл мэнд асуудалтай байгаагийн шинж юм. Үүнээс гадна хоолны дуршлыг бууруулж, эрч хүч, урам зориггүй нэгэн болгож, үхсэн амьд хоёрын хооронд аваачдаг байна. 
Ханиалгах
Үргэлж ханиалгаж, хичнээн эм тариа ууж, ардын аргаар эмчилсэн ч зүгээр болохгүй бол уушиг тань асуудалтай болсон гэж ойлгож болно. Хэрэв та 2 долоо хоногоос урт хугацаанд ханиалгаж байгаа бол яаралтай эмчид хандахыг зөвлөе. Энэ нь энгийн ханиадаас тэс өөр бөгөөд эм, тариа, халуун сүү, шөл ч үр дүнгээ үзүүлж чаддаггүй билээ. 
Цээж орчмоор өвдөх
Цээжээр хатгуулж өвдөх нь зүрхтэй холбоотой гэж үздэг. Гэвч энэ нь уушигны өвчлөл, үрэвсэлээс үүдсэн байхыг үгүйсгэхгүй юм. Ялангуяа ханиалгахад цээжээр өвдөж, хатгуулах нь уушиг асуудалтай болсныг баталж өгдөг аж. Иймд яаралтай эмчид хандаж, элдэв өвчин байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Ямар ч өвчнийг эрт үед нь үзүүлж, эмчилснээр 100 хувь, бүрэн эдгэрэх боломжтой байдаг.
Амьсгаа авахдаа шуухитнах
Уушги тань өвчлөлтэй байгааг илтгэх хамгийн том шинж тэмдэг бол амьсгалахад шуухитнах юм. Учир нь хамраар орсон агаар уушгинд очихдоо олон саад бэрхшээлтэй учирч, сааталд ордог байна. Үүний улмаас амьсгалахад шуухитнаж эхэлдэг төдийгүй хүндрэл үүсч, багтраа өвчтэй болж ч мэднэ. Иймд та өвчнөө аль болох эрт үед нь мэдэж, эмчлүүлэх шаардлагатай.
Бие сааралтана
Бие, арьс тэр чигтээ сааралтаж өнгөө алдах нь уушигны өвчлөлийн шинж тэмдэг юм. Энэ нь биед хүчил төрөгч дутагдаж байгаагийн илрэл билээ. 

Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин
скачать dle 12.0