“Crew Dragon” сансрын хөлгийг энэ сарын сүүлчээр хөөргөн туршина

“Crew Dragon” сансрын хөлгийг энэ сарын сүүлчээр хөөргөн туршина
Удахгүй хийхээр төлөвлөж буй “Сrew Dragon” сансрын хөлгийн туршилтын нислэг нь "Space Shuttle" хөлгөөр ниссэнээс илүү дуу чимээ ихтэй байх болно, гэхдээ усан дээр хийх буулт нь Оросын “Союз” хөлгөөр бууснаас илүү зөөлөн байх болов уу” гэж сансрын нисгэгч Боб Бенкен ярьж байна.
НАСА-тай байгуулсан гэрээний дагуу SpaceX компанийн зохион бүтээсэн “Crew Dragon” гэдэг хамгийн сүүлийн үеийн сансрын жолоодлогот хөлгийг 5 дугаар сарын 27-нд хөөргөхөөр төлөвлөжээ. Уг хөлгөөр хоёр сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад хүргэх ба мөн энэ зун тэднийг эх дэлхийд буцаан авчрах юм.  
Бенкений ярьснаар, Space Shuttle ба Оросын “Союз” хөлгүүдээс ялгарах Crew Dragon-ы гол онцлог нь хөлөг буух явц юм. “Удаан хугацааны дараа усан дээр буух анхны хүмүүс нь бид байх болно. Шинэ хөлгийн буулт нь “Союз”-ынхаас зөөлөн, гэхдээ “Space Shuttle"-ынхаас хатуу байх болно гэж бид таамаглаж байна” хэмээн Бенкен хэллээ. SpaceX компанийн мэргэжилтнүүдийн хийсэн хөлгийг хөөргөх ба аврах системийн туршилтын явцад хийсэн дүрс ба дуу бичлэгт үндэслэн Бенкен болон түүнтэй хамт нисэх Даг Херли нар ийм таамаглалыг дэвшүүлжээ.
Space Shuttle гэдэг сансрын жолоодлогот хөлгийн нислэгийн хөтөлбөрөө АНУ 2011 онд зогсоосон юм. Тэр үеэс хойш Америкийн сансрын нисгэгчдийг Оросын “Союз” хөлгөөр Олон улсын сансрын станцад хүргэж байгаа юм. НАСА-тай хийсэн гэрээний дагуу жолоодлогот хөлгүүдийг SpaceX ба Boeing компани хамтран үйлдвэрлэж байгаа ажээ. 

Э.Аянзаяа
скачать dle 12.0