Оросын коммунистууд хөл хориог зөрчин Лениний мэндэлсний ойд хүндэтгэл үзүүлжээ

Оросын коммунистууд хөл хориог зөрчин Лениний мэндэлсний ойд хүндэтгэл үзүүлжээ
Өчигдөр Оросын цөөн тооны коммунистууд Москва хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг зөрчиж, Большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний мэндэлсний 150 жилийн ойд хүндэтгэл үзүүлжээ. Коммунист намын дарга Геннадий Зюганов тэргүүтэй хэсэг хүмүүс Лхагва гарагт Улаан талбайд нэвтэрч, Лениний бунханд цэцэг өргөсөн байна.
Хэдийгээр дэглэм зөрчсөн ч тэд хоорондоо зайтай цөөн хэсгүүдэд хуваагдан бунханд очжээ. Өмнөх өдөр нь Зюганов Оросын бүх бүс нутаг дахь коммунистуудад, бас Беларусь, Украин, Молдов, Төв Азийн орнууд, Өмнөд Кавказын орнууд дахь коммунистуудад өөр өөрийн газар нутагт Лениний мэндэлсний ойд хүндэтгэл үзүүлэхийг уриалж байв.
Уг нь Оросын коммунистууд Лениний мэндэлсний 150 жилийн ойд зориулан олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ төлөвлөж байсан ч коронавирусийн тахлын улмаас хойшлогджээ. Сүүлийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын 58,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 500 гаруй хүн нас бараад байна. 

Р.Төмөр 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0