Доллар чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө
Манай эдийн засаг долларын ханш өсвөл савалгаа орчихдог тогтворгүй. Энэ өсөлтийг дагаад өндөгний үнэ нэмэгдчихвэл дахиж буурахгүй. Монголчууд төгрөгөө гадаад валютаас дэндүү хамааралтай болгосон нь эдийн засагч нар хийгээд төрийн бодлогын алдааны гор гээд хэлчихэж нэг их буруутахгүй биз. Өчигдрийн байдлаар Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2763 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2758 төгрөгөөр авч 2771 төгрөгөөр зарав.
Өчигдрийн байдлаар өргөн хэрэглээний 8 нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 03-р сарын 04-ний өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд :
Сүү ХК 1л (2,672₮)
Хонины мах, ястай (9,678₮)
Хонины мах, цул (9,700₮)
Үхрийн мах, цул (13,278₮)
Ямааны мах, ястай (7,850₮)
Монгол лууван (1,680₮)
Байцаа (1,803₮)
Сонгино (1,500₮)
Махны үнэ: 2020 оны 03-р сарын 04-ний өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.58 хувиар буюу 56 төгрөгөөр өссөн байна Мөн хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.11 хувиар буюу 200 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 11,400 төгрөг, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.88 хувиар буюу 244 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарав. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,125 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.29 хувиар буюу 250 төгрөг болж нэмэгджээ.
Шатахууны ханш: “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2300-2470 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1650-1750 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1760-1840 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” 2020-01-15 өдөр 2,238 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2020-03-04 өдрийг хүртэл тогтмол 2,240 төгрөгийн үнэтэй байв. “Газ” 2018-07-18 өдөр 1,150 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2020-03-04 өдрийг хүртэл тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байгаа аж.