Германд найман хүний амийг хөнөөсөн зэвсэгт этгээдүүдийг мөрдөж байна
Лхагва гарагийн орой Германы Ханау хотын хоёр бааранд зэвсэгт этгээдүүд халдаж, нийт найман хүний амийг хөнөөжээ. Гэмт этгээдүүд хэргийн газраас автомашинаар зугтсан бөгөөд Германы тусгай хүчнийхэн мөрдөж эхэлсэн байна. Цагдаа нар хотын замуудыг хааж, мөрдөх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж байгааг гэрчүүд мэдээлжээ.
Аллагыг ямар зорилгоор үйлдсэн нь тодорхой болоогүй байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж байгаагаар зэвсэгт этгээдүүд Ханау хотын хоёр шиша (усан тамхи) баар руу дараалан гал нээжээ. Ханау нь Германы баруун өмнөд бүсэд Франкфурт хотоос зүүн зүгт 20 км зайтай оршдог, 100,000 орчим оршин суугчтай хот юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters