Монгол Улс Хятадаас 400 гаруй иргэнээ авчирлаа

Монгол Улс Хятадаас 400 гаруй иргэнээ авчирлаа

Коронавирусийн халдвар өмнөд хөршид хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Засгийн газраас Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийж эхлээд байгаа.
БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдардаг манай улсын 300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Монгол Улсаас тус хотод суугаа Консулын газарт гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Өчигдөр /2020.01.28/ 400 гаруй монгол иргэнийг БНХАУ-ын талаас хил нэвтэрүүлсэн байна. БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалаар хил давсан Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь хоёр улсын Консулын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлжээ.
Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулсан аж. Энэ талаар Эрээн дэх Консулын газраас тодруулахад “Зургаан автобус, таван вагон нийт 500 орчим иргэд Улаанбаатар хот руу хөдөллөө” гэсэн мэдээлэл өгсөн юм. 
Zindaa.mn
скачать dle 12.0