Баранд хиймэл савар суулгах анхны оролдлого бүтэлгүйтжээ

Хагалгааны дараа сэрсэн бар хиймэл савраа салгаж эхэлсэн байна.
“Анхны оролдлого амжилтгүй болсонд бидний сэтгэл гонсойсон хэдий ч дэлхийн шинжээч мэргэжилтнүүдтэй холбогдсоныхоо дараа бид энэ төлөвлөгөөгөө дуустал нь хэрэгжүүлэх болно” хэмээн хагалгааг ахалсан согог заслын эмч Шушрут Бабхулкар ярьжээ.
9 настай Сахебро бар 2012 онд урхинд орсны улмаас зүүн савраа алдаж байжээ. Өмнө нь Энэтхэгийн малын эмч нар янз бүрийн амьтанд тэр дундаа заанд хиймэл эрхтэн амжилттай суулгаж байсан аж.
Э.Аянзаяа