Авлига авч байхдаа гардуулсан гэх ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнийг суллалаа
Авлигатай тэмцэх газраас Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг их хэмжээний авлига авах гэж байхад нь баривчилсан.
Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдааныг 2020.01.03-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийн албаны эх сурвалжууд мэдээлсэн. Харин түүний өмгөөлөгч, "Хятадын хоёр иргэн мөнгө орхиод зугтсан болохоос миний үйлчлүүлэгч аваагүй" гэсэн тайлбар өгчээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Улмаар өнөөдөр шүүх дээрх асуудлыг хэлэлцэж Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих үндэслэл байхгүй хэмээн гадуур шалгахаар болжээ.
У.МАНДАХ
FACT.MN