Олон юм ярьсан гэж хятадын дипломатыг оросууд хѳѳлѳѳ

Ердѳѳ сарын дотор л авилгалыг дарж болно. Бутырийн шоронгоос Оросууд дэндүү ичиж байна. Шоронгоос ичиж, зугтаж буй цагт авилгалтай жинхэнэ утгаараа тэмцэж чадахгүй гэж энэ оны 12-р сарын 16-ны ѳдѳр Москвад болсон гадаадын дипломат албаны томоохон хүлээн авалтын үеэр ам алдсан байна.
Ѳнгѳрсѳн түүх рүүгээ нулимдаг хүмүүст Хятадууд дургүй. Түүнээс болж гэрэлт ирээдүйгээ алдах нь бий. Авилга, хулгай, дайсагнасан мэдээллийн сурталчилгаа, завхрал, шулан мѳлжлѳг, хүний эрхийн зѳрчил, эд хѳрѳнгийн боолын сэтгэлгээ нь улс орны ирээдүйг боомилдог. Бид энэ бүхнээсээ салж чадсан учир дэлхийд хѳгжлѳѳрѳѳ тэргүүлж байна.
Ингэж хэлснээрээ Оросын Гадаад Харилцааны Яамыг хѳл дээр нь босгож, улмаар 72 цагийн дотор Оросын газар нутгийг орхижээ. Түүнийг улс орны дотоодын үйл хэрэгт хошуу дүрсэн хэргээр буруутгасан байна. Харин Хятадын тал хоёрдугаар нарийн бичгийн даргаа солихыг зѳвшѳѳрсѳн ч, түүний хэлсэн үгийн тѳлѳѳ арга хэмжээ авах, шийтгэл оноох ямар ч үндэслэлгүй гэдгээ?албан тоотондоо дурдсан байна.
Эх сурвалж: Control.mn