Владимир Путин эх газартай Крымийг холбосон төмөр замыг нээж, анхны зорчигч нь болов

Владимир Путин эх газартай Крымийг холбосон төмөр замыг нээж, анхны зорчигч нь болов
Өчигдөр буюу Даваа гарагт Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон 19 км урт гүүрний төмөр замын урсгалыг албан ёсоор нээжээ.
Уг гүүр нь Европ тивд хамгийн уртад тооцогддог юм. Гүүрний бүтээн байгуулалт 2016 оны хоёрдугаар сард эхэлж, 2018 оны тавдугаар сард авто замын урсгал нь нээгдэж байжээ.
Галт тэрэгний зүтгүүрийн бүхээгт сууж, Крымийн хойгт хүрсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Энэ бол гүүр биш, харин гоо сайхны бүтээл байна” гэж бүтээн байгуулалтын сүр жавхланг магтсан байна.
Крымийг зорьсон анхны зорчигч тээврийн галт тэрэг Даваа гарагийн үд дунд Санкт Петрбург хотоос гарсан бөгөөд 2,714 км зам туулж, 43.5 цагийн дараа Лхагва гарагт хойгийн хамгийн том хот Севастополь хотод хүрэх юм. Өнөөдөр Москва болон Симферополь хотуудаас галт тэрэгнүүд Крымийн хойг руу гарах юм байна.

Р.Төмөр
Эх сурвалж: Russia Today

скачать dle 12.0