Реппер “Текаши 6ix9ine” 2 жилийн хорих ял авлаа
Америкийн алдарт реппер “Текаши 6ix9ine” буюу Даниел Хернандезд шүүхээс 2 жил хорих ял оноолоо. Тэрбээр өмнө нь хууль бус бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд хулгай хийж, гэмт хэрэг үйлдэж, биедээ зөвшөөрөлгүй буу авч явсан хэмээн буруутгагдсан юм.
Өдгөө 23 настай реппер нь уг хэрэгт холбогдохдоо бүгдийн нь няцааж байсан ч эцэст нь өөрийн авах ял шийтгэлээ бууруулахын тулд бүлгийн бусад гишүүдээ илчилсэн байна. Түүнд шүүхээс багадаа 47 жил, ихдээ насаар нь хорих ял төлөвлөөд байсан тул бусдыгаа илчилж 13 сарын ял буюу 2020 оны 11-р сард суллагдах шийдвэр гаргуулж чаджээ.