Яллагдагч Н.Золжаргал Монголчуудыг доромжлон тохуурхаж байна
2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, улмаар шүүх хурлынх нь тов гараад буй билээ.
Н.Золжаргал өөрийн төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 оны хооронд Монгол улсаас Австри улс руу нийт 650 мянган ам.доллар шилжүүлсэн гэдэг. Уг мөнгийг Н.Золжаргалын эхнэр хүлээн авч, Австрид байр худалдан авсан явдал нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл болжээ. Түүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган гадаад, дотоодын арилжааны банкуудтай хэлцэл байгуулж мөнгө шилжүүлсэн үйлдлийг нь АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж тогтоосон билээ.
Тодруулбал Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ 2013 оны долдугаар сарын 19-ны өдөр А/150 тоот “Журам батлах тухай” тушаал гарган, “Монголбанкин дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, жагсаалт”-ыг баталжээ. Тус жагсаалтад Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарахгүй мэдээлэл, баримт бичгүүдийг буюу Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлэх үйлдлээ төрийн нууцад хамааруулж орхисон нь тогтоогдсон гэнэ.
Энэ журмын дагуу Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон Н.Золжаргалын шийдвэр нууц болсон аж.
Гэтэл энэ мэтчилэн гэмт хэрэг нь үйлдсэн нь нотлогдож буй ч Н.Золжаргал огт санаа зовохгүй байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна. Учир нь түүний ард Монголын төрийн маш том албан тушаалтны дэмжлэг байгаа гэх бөгөөд үүндээ ч бардсан Н.Золжаргал удахгүй болох шүүх хуралдаа ч санаа зовохгүйгээр үл барам “HERO entertainment” студитэй хамтран “Монголыг бүтээлцэж буй эрхэмүүд” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэн, өөрөө санхүүжүүлэн, хөтлөх болжээ.
Судлаач Х.Болорболд нэгэнтээ: “1990 он гармагц Монголбанкны Ерөнхийлөгч болж байсан Н.Жаргалсайхан, Хөрөнгийн Биржийн Захирал болж байсан Н.Золжаргал нар бол гадны тавиул, тусгай даалгавар гүйцэтгэгчид юм шүү” хэмээж байсан билээ.
Харин судлаачийн тодорхойлсончилон мөнөөх “гадны тавиул” гэгдсэн Н.Золжаргал нь өнөөдөр Монголын ард түмэн өөрийг нь яаж ч чадахгүй, юу ч биш мэтээр сэтгэн, эдийн засгийн гэмт хэрэгт өөрөө яллагдагчаар татагдсан атлаа өнөөгийн эдийн засгийн байдлыг дүгнэн, бусдыг шүүмжилж, телевизээр сургаал айлдан иргэдийг доромжлон тохуурхсаар сууна.

Э.Мягмар
Эх сурвалж: sonin.mn
Эх сурвалж: sonin.mn