Ерөнхий сайд аа, Н.Цэрэнбат сайдынхаа “толгойг” яах вэ

Ерөнхий сайд аа, Н.Цэрэнбат сайдынхаа “толгойг” яах вэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийн гишүүдтэйгээ хариуцлага тооцохдоо эхлээд толгойтой нь ярина гэдэг хүн. Тэр ч утгаараа одоо ч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын толгойг яах бол гэдэг асуудал хөндөгдөх бололтой. Учир нь жил гаруйн өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааны асуудлыг шийдэж чадахгүй, утааг бууруулахгүй бол хариуцлага хүлээнэ гэдгээ амалсан. Гэхдээ Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын хүрээнд утаа тодорхой хэмжээнд буурч байгаа нь үнэн. Яг үүнийг ашиглаад мань Н.Цэрэнбат сайд өөрөө л болж байвал өрөөл бусад хамаагүй гэсэн шиг гүрийх болжээ.
Учир нь, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг мөрдүүлдэг. Үүнээс болоод цахилгаан станцууд байнгын алдагдалтай ажиллаж, уурхайнуудад өртэй явсаар ирсэн.
Үүний баталгаа нь одоогоор 2018, 2019 оны хуримтлагдсан 10 гаруй тэрбум төгрөг байгаа аж. Энэ тухайгаа эрчим хүчний салбарынхан Засгийн газарт хэлж, асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсдэг ч нөгөөдүүл нь Н.Цэрэнбат сайд руу “бухчихдаг” гэнэ. Бухах ч гэж, угтаа бол Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 75 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Мөн шөнийн тарифын хөнгөлөлтийг агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийдэг учраас хаанаас санхүүжилт гарах нь тодорхой заагдсан л баймаар. Тийм байтал Н.Цэрэнбат сайд “Би үхэхээр чи үх” гэсэн шиг утаа буурсан л бол бусад нь хамаагүй хэмээн эрчим хүчний салбарын өр төлбөрийг огт тоохгүй “бултах” болжээ. Хэрвээ алдагдлаа дийлэхээ байж, өрөө барахаа байсан эрчим хүчний салбарынхан "0" зогсолт хийвэл эрхэм сайд хэрхэх  бол. Тиймээс л Ерөнхий сайд түүний толгойтой ярих цаг нь болжээ.

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0