Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг экс ерөнхий сайд өгснийг илчиллээ

Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг экс ерөнхий сайд өгснийг илчиллээ

С.САРУУЛ
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр бусдын гарт амь үрэгдсэн. Хэргийн үнэнийг олохоор түүний аав 13 жил цөхрөлтгүй тэмцсэний үр дүнд өнгөрсөн хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг. Мөн шүүх хурал болсон хойшилсон юм. .
Тэгвэл Ш.Алтантуяг хөнөөсөн хэргийн сэжигтэн Азила Хадри захиалгыг Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багинда нар өгсөн гэжээ. Тэрбээр өөрийн хамтрагч Сирул Азхар Умарын хамтаар Монгол Улсын иргэнийг буудан хөнөөх даалгаврыг экс ерөнхий сайд Нажиб Разакаас авснаа хүлээн мэдүүлэг өгсөн аж. Тэдэнд Ш.Алтантуяаг төрийн өндөр албан тушаалтнуудыг сүрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын тагнуул гэж ойлгуулсан аж. Нажиб Разак тэдэнд тушаал өгөхдөө  бүсгүйн биеийг тэсрэх бодисоор дэлбэлж устгаж, эд мөрийн баримтаа устгах даалгавар өгсөн гэнэ. Азила, Сирул нар нь тухайн үед Нажиб Разак зэрэг төрийн өндөр албан тушаалтны  аюулгүй байдлыг хариуцдаг Малайзын цагдаагийн тусгай хүчний гишүүд байжээ.
Нажиб Разакийн холбоотон Абдул Разакийг 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт хамтарсан гэх хэргээр ялласан юм. Гэвч 2008 онд Малайзын Дээд шүүхэд Ш.Алтантуяагийн хэргийг шүүн хэлэлцээд Абдул Разакийн ялыг хэрэгсэхгүй болгож, Азила, Сирул нар цаазаар авах ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азилах нь 2014 онд батлан даалтад суллагдаад байхдаа Австрали улс руу зугтсан юм. Тэрбээр өдгөө Австралийн хорих төвд хоригдож байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0