Дуучин, жүжигчин П.Баярмагнай
“Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч, соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Баярмагнай өчигдөр нээлтээ хийсэн “Сүүн замын сахиул” кинонд хятад цэргийн даргын дүрийг бүтээжээ.
Төв аймгийн “Монгол туургатан” театраас дуучны гараагаа эхэлсэн тэрбээр тухайн үедээ “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрийг бүтээж байсан. Түүнчлэн Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт хоёр жил ажилласан бөгөөд Үндэсний урлагийн их театрын бүтээлд урилгаар Богд хааны дүрд ажиллаж байсан юм.
Ташрамд дуулгахад, П.Баярмагнай “Академи авардс” кино наадмаас шилдэг олон ангит кино шагнал хүртсэн МҮОНРТ-ийн “Эрт нахиалсан сарнай” 30 ангит кинонд зүрх судасны эмч Галнямын дүрийг бүтээж байснаас гадна “Universe best songs” уралдааны шилдэг оролцогчдын хамтын бүтээл “Мартагдашгүй намар” мюзикл кинонд болон найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” кинонд УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболдтой төрсөн ах дүүгийн дүрд тоглосон.
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
MNB.mn