БНАСАУ-тай залгаа хил дээр дэлбэрэлт болжээ

БНАСАУ-тай залгаа хил дээр дэлбэрэлт болжээ

БНАСАУ-тай залгаа хилийн орчимд полигонд дэлбэрэлт болсны улмаас Өмнөд Солонгосын нэг офицер амиа алдаж, өөр нэг цэргийн алба хаагч шархадсан талаар Ёнхап мэдээллээ.
 
"Хөрс хуулах үеэр экскаватор дэлбэрэх төхөөрөмжид хүрч, улмаар дэлбэрсэн гэж бид таамаглаж байна" хэмээн Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэж тэрбээр нэмж өгүүлжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, хэргийн улмаас саперын тасгийн офицер хүнд шархдан, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Мөн хугацаат цэргийн нэг алба хаагч хүнд гэмтсэн бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0