Чингэлтэйн 17, 18 дугаар хороодын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжрууллаа
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 110/35/10 кВ-ын Сэлбэ дэд станцын 10 кВ-ын “Сурагч” цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ыг шинэчлэх бүтээн байгуулалтын томоохон ажлыг хийж энэ сарын 7-ны өдөр бүрэн дуусгалаа.
“Сурагч” ЦДАШ-ын шинэчлэлийн хүрээнд нийт 119ширхэгмодон тулгуурыгшинэ технологийн тоноглол, газардуулгатай төмөр бетон тулгуураар солих, тусгаарлах бүрээстэй, өндөр дамжууламжтай25.6км урттай утастатах, шинээр иж бүрэн 3хуурай салгуурсуурилуулах ажлуудыг 10 гаруй машин механизм, 100 орчим инженер техникийн ажилтан, монтёрын хүчээр зориулалтын бэхэлгээний хэрэгсэл, хавчаар зэрэгбарилга угсралтын хугацааг бууруулсан орчин үеийн шийдлүүдийг ашиглан сар гаруйхан хугацаандамжилттай хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны 2876 айл өрх, 87 аж ахуйн нэгж буюу нийт 2963 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн чанар сайжирч байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК