Суудлын машинаар нүүрс тээвэрлэж байжээ

Суудлын машинаар нүүрс тээвэрлэж байжээ

Улаанбаатар хотод зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны  62 дугаар тогтоол, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан А/433-А/820 тушаал/ захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын 3 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын А/1118 дугаартай захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь А/65 дугаар тушаалын хүрээнд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.         
Шалгалтаар Увс аймгийн харьяат иргэн Б.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт …УБК улсын дугаартай Тояата креста маркын суудлын авто машинаар 6 шуудай түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.  Илэрсэн зөрчилд улсын байцаагчийн 02-06-059/66 тоот акт үйлдэн нүүрсийг хурааж "Амгалан" дулааны цахилгаан станцад хүргүүлжээ.
Суудлын машинаар нүүрс тээвэрлэж байжээ
Eagle.mn
скачать dle 12.0