Баривчлагдсан 500 гаруй хятад иргэд АН-ын троллууд гэв үү

Баривчлагдсан 500 гаруй хятад иргэд АН-ын троллууд гэв үү

БНХАУ-ын 500 иргэнийг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах ‘UNION building’, Баянзүрх дүүрэгт байрлах ‘Амар’, ‘Ориентал’, Баянгол дүүрэгт байрлах ‘Кентавр’ зочид буудал гэсэн дөрвөн байршлаас баривчилсан.
Тэгвэл эдгээр 500  хүн нь бүгд БНХАУ-ын  20-30 насны иргэн бөгөөд Монгол улсад Буянт-Ухаа боомтоор  Хонг-Гонкоос орж ирсэн байна. Тэдгээр иргэд нь Хөх хотоос виз авч Монгол улсад аялал жуулчлалын 30 хоногийн визтэй орж иржээ. 
Одоогоор тэдгээр иргэдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм.  Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр иргэд нь АН-ын захиалгаар цахим орчинд троллын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд утасны дугаар, гар утас, буудлын өрөө зэргийг бүгдийг нь АН-аас бэлдэж өгсөн гэх мэдээлэл байна. Харин энэ талаар албан ёсны мэдээлэл авахаар тагнуулын байгууллагатай холбогдох гэсэн боловч чадсангүй. Цагдаагийн байгууллагаас тодруулахад : СБД-ийн нэг дүгээр хороонд болсон ажиллагааг Тагнуулын байгууллагаас явуулсан учир манай байгууллагаас мэдээлэл хийх боломжгүй гэдгийг мэдээллээ.

скачать dle 12.0