Мангас ээж
Келли Тернер хэмээх 41 настай эмэгтэй охиноо алсан хэргээр баривчлагджээ. Тэрбээр өөрийн 7 настай охиноо хавдартай хэмээн хуурамчаар жүжиглэн өлсгөж алсан нь тогтоогджээ. Мөн охиныхоо хүслийн жагсаалтыг биелүүлж өгнө хэмээн далимдуулан олон нийт дунд хандивын аян эхлүүлсэн байна. Уг хандивын аян болон эрүүл мэндийн даатгалаас охинд нь зориулан 440 мянга гаруй фунт цугларсан бөгөөд ээж нь залилжээ. Цагдаа нар хэргийг шалган нотлох баримтуудыг цуглуулж байгаа юм байна.