Цаг уурын өөрчлөлтийг хөсөр хаясан дэлхийн удирдагчдыг Грета уучлахгүй

Цаг уурын өөрчлөлтийг хөсөр хаясан дэлхийн удирдагчдыг Грета уучлахгүй

Ж.АНУ
Грета Танберг хэлье гэснээ нуухыг хүссэнгүй. Тэр бүү хэл дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүст хандан хамгийн хатуу үгсийг хэлснийг “CNN” дамжууллаа.
“Бид мөхлийнхөө эхэнд ирчихээд байна. Гэтэл та бүхэн зөвхөн мөнгө болон өсөлтийг л ач холбогдол өгөн хэлэлцэж байна. Та нар яаж чадаж байна аа” гэж өнгөрсөн даваа гаригт болсон НҮБ-ын Үндэсний ерөнхий ассамблейн үеэр цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч швед охин хэлжээ.
НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо болсон бөгөөд 16 настай тэмцэгч охин хүрэлцэн ирсэн зочдоос сэтгэл хөдлөлөө нуухыг хүссэнгүй. Харин ч тэрээр бухимдан уурлаж, бүр уйлж буйгаа тэдэнтэй хуваалцсан байна.
“Та нар надаас мөрөөдлүүдийг минь бас хүүхэд насыг минь өөрсдийнхөө хоосон үгсээрээ хулгайлж авсан. Би бол харин ч азтай нь. Гэтэл бидний цаана хүмүүс зовлон зүдгүүрт унаж, амь насаа алдсаар байна” гэж тэр ирээдүйн төлөө, бас одоо цагийн өмнө гашуудаж байна.
Энэ гаригийн удирдагчдад илгээсэн Танбергийн мессеж маш тодорхой байсан юм. Өмнө нь тэр олон удаа улс орны тэргүүнүүдийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг юу ч хийгээгүйг нь шүүмжлэн буруутгаж байсан билээ. “30 гаруй жилийн турш шинжлэх ухаан энэ бүхнийг яг л болор шиг тув тунгалаг харууллаа. Харин та нар яаж зүгээр л урагшаа харсан хэвээрээ байж чадаж байна аа” гэж Танберг хатуу шүүмжилж байна.
 

Грета Танберг гэж хэн бэ?

 
Грета Танберг бол Шведийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин. Тэрээр дэлхий дахины анхаарлыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг хатуу шүүмжлэлээрээ идэвхтэй татаж чадсан юм. Тэрээр Шведийн парламентын ордны гадаа “Цаг уурын өөрчлөлтийг эсэргүүцэж байна” гэсэн лоозон барин суулт зарлаж байсан нэгэн. Ийнхүү ганц охины эхлүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины хэмжээнд хүртлээ өргөжжээ. Одоогоор манай гаригийн 100 гаруй сургуулийн сурагчид энэ эсэргүүцэлд нэгдэн тайван жагсаал хийж байна.
Танберг өнгөрсөн хугацаанд сургуулиасаа чөлөөлөгдөж дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчидтой уулзах томоохон хэмжээний уулзалт зөвлөгөөнд оролцсоор ирсэн билээ. Гэвч түүний энэхүү өөрчлөлтийг хүссэн эрмэлзэл АНУ-д ирэх амаргүй байлаа. Тэрээр нислэгийн тасалбараас татгалзсан юм. Яагаад гэвэл өндөр зэрэглэлийн онгоцны тасалбар өндөр өртөгтэйгөөс тэр билээ. Үүгээр ч үл барам тэрээр Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн форумд оролцохын тулд өнгөрсөн нэгдүгээр сард 32 цагийн турш галт тэргээр зорчсон байдаг.
“Томчууд үр хойчдоо өртэй, тэдэндээ итгэл найдварыг нь үлдээх ёстой гэдэг. Гэхдээ би таны надад үлдээх найдварыг хүсэхгүй байна. Харин би та бүхнийг юу болоод байгааг үнэн сэтгэлээсээ харж, сандраасай, цочирдоосой гэж хүсч байна” гэж тэрээр Швейцарийн уулын аманд цугласан дэлхийн хамгийн баян бас хүчирхэг хүмүүсийн өмнө хэлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0