Мобикомын шинэ байранд гал гарчээ
Багшийн дээдийн өмнө байрлах Мобикомын төв байранд яг одоо гал гарч байна. Тус компани түрээсийн байрны асуудлаас болж хэл ам ихтэй байсан учраас нүүж энэ оффист орсон аж. Тодруулбал энэхүү оффис нь Премиум группын харьяа MPM цогцолбор юм байна.
Гал унтраах ангийнхан тус газарт очиж ажиллаж байгаа бөгөөд юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.