Бэлэн гоймонгийн талаар таны мэдэхгүй 9 баримт
Олон хүмүүс бэлэн гоймонд дуртай. Тэр ч бүү хэл өдөр бүр бэлэн гоймон идэж, амьдардаг хүмүүс бий. Учир нь хямд төсөр, түргэн болдог гээд өнгөцхөн харвал ашиг тус ихтэй. Ялангуяа бэлэн гоймонг эрчүүд их сонгодог. Гэхдээ энэ удаа таны зайлшгүй мэдэх шаардлагатай бэлэн гоймонгийн тухай 9 баримтыг хүргэе.
1. Ходоодонд шингэхдээ удаан
Бэлэн гоймон бол хүний ходоодонд ороод хамгийн удаан шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс таваас доош насны хүүхдүүдэд бэлэн гоймон идүүлэхийг хориглох хэрэгтэй.
2. Хорт хавдар үүсгэгч
Бэлэн гоймон маш хурдан болдгийн гол учир нь "пенополистирол" хэмээх бодис орсон байдаг. Тиймээс халуун ус хийгээд л 10 минутын дотор болдог аж. Харин энэ бодис нь өөрөө хүний биед хорт хавдар үүсгэх эх үүсвэр юм.
3. Үр зулбалт
Хэрэв жирэмсэн эх бэлэн гоймон идвэл үр зулбах магадлал өндөр. Учир нь бэлэн гоймон хөгжиж буй урагт муугаар нөлөөлдөг.
4. Амин дэмгүй хоол
Бэлэн гоймон бол хүний биед хэрэгтэй ганц ч амин дэм агуулаагүй хоол юм. Идсэний дараа таны бие, мах бодь, эд эс, эрхтэн бүрт ямар ч шим тэжээл өгөхгүй харин ч эсрэг нөлөөтэй. Тиймээс таны ходоод хогийн сав биш л бол бэлэн гоймонгоос татгалзах хэрэгтэй.
5. Их хэмжээний натри
Бэлэн гоймон натри их хэмжээгээр агуулдаг. Харин натри илүүдвэл зүрхний өвчин, цус харвалт, цусны даралт ихсэх, бөөрний гэмтэл үүсгэдэг.
6. Глутамины хүчил өндөр
Бэлэн гоймонг амт, үнэр оруулахын тулд глутамины хүчил хэрэглэдэг. Харин глутамины хүчлийн харшилтай хүмүүс их. Тиймээс бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр татах гэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
7. Жин нэмнэ
Бэлэн гоймонд хүний биеийг таргалуулах бодис ихээр агуудагддаг. Жин хасах гэж байгаа зарим хүмүүс зөвхөн бэлэн гоймон л идэж турах гэсэн буруу ойлголт бий.
8. Пропилен гликол агуулагддаг
Бэлэн гоймонг удаан хугацааны туршид хадгалахаар зориулагдсан байдаг бөгөөд Пропилен гликол хэмээх бодис агуулагддаг. Энэ нь бидний биеийн дархлааг сулруулдаг.
9. Бодисын солилцоо
Маш хурдан болгохын тулд түүнд олон төрлийн бодис агуулагдсан байдаг учраас бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг.
Эх сурвалж: darkhannews.mn