БНСУ руу бүтээгдэхүүн экспортлох хяналтаа Япон чангатгалаа

БНСУ руу бүтээгдэхүүн экспортлох хяналтаа Япон чангатгалаа
Нано материал болон өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгийг хялбаршуулсан системээр хязгаарлалтгүйгээр нийлүүлдэг орнуудынхаа жагсаалтаас БНСУ-ыг хасах шийдвэрийг Японы Засгийн газар гаргалаа. Холбогдох шийдвэрийг Японы сайд нарын танхимын баасан гарагийн хуралдаанаар баталжээ.
Дээрх арга хэмжээ нь Өмнөд Солонгосын импортыг хязгаарлах Токиогийн хоёр дахь том алхам болж байгаа юм. Хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд ашигладаг гурван төрлийн материалыг Өмнөд Солонгос руу экспортлох хяналтыг Японы эрх баригчид долдугаар сарын 1-нд чангатгасан билээ Үүний гол шалтгаан нь эдгээр материалын заримыг Өмнөд Солонгосоос БНАСАУ-д хууль бусаар нийлүүлж байж болзошгүй гэх хардлага байсан юм. Харин Сөүл үүнийг эрс няцаасан.
Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио, Сөүлийн харилцаа мууджээ. Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд хоёр улсын харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгдсэн байна. Тухайн үед байгуулсан хоёр талын гэрээнд ийм хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч орны төлөөлөгчийг оролцуулна гэж заажээ.

Д.Жаргалскачать dle 12.0