Наадмаар хүүхдүүдэд чихэр битгий өгөөрэй

Монгол ээж аавууд хүүхэддээ чихэр өгч хуурдаг эсвэл чихрээр аргалж сурган хүмүүжлийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна. Социализмын үеийн хөдөөний эмнэлэгүүдийг яагаад устгасан бэ улам сайжрах ёстой биздээ гэж Герман эмч нар гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэж дээ. Уул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, эрдэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ.
Монголчуудаа ардчилал гэдэг зөвхөн эрх чөлөө биш бас хариуцлага шүү. Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй ээ.
Одоо наадмаар хүүхдүүдээ дагуулж хаа газарын чихэр өгч, чихэртэй ундаануудаар хүүхдүүдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Ерөөсөө чадваргүй ээж аавууд л хүүхдээ эрхлүүлж байгаа болж дүр үзүүлдэг. Герман эмч нар юуг гайхсан бэ гэхээр хариуцлага гэж мэдэхгүй ээж аавууд Хятадуудаас боллоо гэж шалтагласан гэнэ. Өөрөөр хэлбэл Японы Приус машинаар осол гаргачихаад машин үйлдвэрлэсэн Япончуудад буруу өгөхнээ дээ. Монголын ээж аавууд үр хүүхэддээ гологдож байна.
Эх сурвалж: Молор-Эрдэнэ Философийн Академи