Триполид болсон террорист халдлагыг зэмлэн буруушаажээ

Триполид болсон террорист халдлагыг зэмлэн буруушаажээ

Ливаны хойд нутгийн Триполи хотод аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын аминд хүрсэн террорист халдлагыг Иракийн Гадаад хэргийн яам зэмлэн буруушаасан байна. 
Гадаад хэргийн яамны мэдэгдэлд терроризмын аюул заналын эсрэг нэгдмэл байр суурь илэрхийлэхийг олон улсад уриалжээ. Мягмар гарагт Триполи хотод амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас Ливаны аюулаас хамгаалах хүчний дөрвөн ажилтан амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ.
Ливаны Ерөнхий сайд Саад аль-Харири амиа алдагсдын ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлээд, Триполи хотыг хамгаалах чиглэлд бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ. Дотоод хэргийн сайд Рая аль-Хассаны хувьд уг халдлагыг "терроризмын шинэ төрөл” хэмээн нэрлэсэн байна. скачать dle 12.0