Цэргийн алба хаахгүйн тулд 5 сая төгрөг төлөх шаардлагатай
2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш буюу 5 сарын 1-ний өдөр эхэлж, 3-ны баасан гаригт дуусна. Энэ жилийн хувьд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаахын тулд 5 сая 334 мянган төгрөгийг тушаах ёстой болж байна. Яагаад дүйцүүлэх албаны мөнгөн дүнг ийнхүү нэмсэн талаар албаны хүмүүс одоогоор мэдээлэл хийгээгүй байгаа ч энэ нь эгэл жирийн дундаж амьдралтай залуусын хувьд багагүй хэмжээний мөнгө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ингээд ямар тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгдөх шаардлага хангадаг болохыг уншигч танд сонирхуулъя.
- Сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй
- Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
- Хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй
- Хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
- Гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа
- Ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
- 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр
- Эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
- Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;
- Эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.
- Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно