Зам засвар, арчлалтын нэгж байгуулна

Зам засвар, арчлалтын нэгж байгуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын нэгж байгуулах, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах дуусгах хугацаатай албан даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад өгсөн. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэргэд Зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргав. Зам засвар, арчлалтын нэгж байгуулагдснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй богино хугацаанд хийх боломж бүрдэж байна.
Үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх болон борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн төсөвт тодотгол хийж, Алт цэвэршүүлэх үйлдвэр барих газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэв. Мөн дэд бүтцийн судалгаа болон байгаль орчны багц үнэлгээг хийх санхүүжилтийг тус компанийн төсөвт тусгалаа.скачать dle 12.0