38 төрлийн үйлчилгээг авахдаа татварын албанд очих шаардлагагүй
Төрийн байгууллагын зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, иргэд урт дарааллын ард зогсож, өдрийн талыг бардаг цаг ард хоцорчээ. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдийн дунд үүсдэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр Татварын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран энэ сарын 14-ний өдрөөс эхлэн УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг “Тогтмол нэхэмжлэлийн дугаар”-аар арилжааны банкинд шууд төлөх боломжийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, иргэн та иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын систем https://e-tax.mta.mn/, интернэт банкаар эсвэл өөрт хамгийн ойрхон банкны салбарт очиж тогтмол нэхэмжлэлийн дугаараар улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой болжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин