Б.Хурц “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гэжээ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны орой ЭЦГ-аас саатуулсан. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнчлэн түүнийг хойшлуулшгүйгээр саатуулах болсон шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд сошиал ертөнцөөр хөвөрч байгаа таамаглалуудаас өөр юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн. Үүний дагуу тэрбээр тайлбар өгөхөөр очсон ч улсын нууцтай холбоотой асуудлуудыг хөндсөн учраас “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Чухам энэ нь ТЕГ-ын экс даргыг 48 цагийн хугацаатайгаар саатуулах шалтаг болсон бололтой. Б.Хурцыг саатуулах хугацаа өнөөдөр орой дуусгавар болно.Тиймээс түүнийг суллах, аль эсвэл үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ.
Эх сурвалж: www.analiz.mn