Популизм бол улстөрчийн хоргодох цорын ганц газар

Популизм бол улстөрчийн хоргодох цорын ганц газар

Дэлхийн томоохон хеж-фонд буюу хөрөнгө оруулалтын санд тооцогддог “Bridgewater Associates”-ээс “Популизм: үзэгдэл” хэмээх тайлан нийтэлсэн юм. Уг нийтлэлийг Америкийн бизнесмэн, тэрбумтан, “Bridgewater Associates”-ийг үүсгэн байгуулагч Рэй Далио болон түүний гурван хамтрагч болох Стивен Кригер, Йасон Рожерс, Гарднер Девис нар бичсэн байна.
Тэд тайлангаа 61 хуудас цифр, хүснэгт, график болон тэдгээр анализ зэрэг баримтад дүн шинжилгээ хийж гаргаж ирсэн аж. Судлаачид 10 өөр улсын өмнөх 14 популист удирдлагуудыг судлаад дэлхий ертөнцийг их дайнд түлхдэг ямар хүч байдаг тухай асуултад баримттай хариулт олсон дүгнэлт гаргажээ.
Энэ бол энгийн хүний элитүүдийн эсрэг, системийн эсрэг бослого буюу популизм юм. Өнгөрсөн зууны 30-аад онд болсон үйл явдал өнөөдөр ч давтагдах магадлалтай байна.
Хамгийн гол нь энэ тайланг гаргасан Рэй Далио нь 2007 онд дэлхийн санхүүгийн хямрал болох гэж байгаа тухай урьдчилан хэлж, 2008 онд “Эдийн засгийн механизм хэрхэн ажилладаг вэ: Одоо болж буй үйл явдлыг ойлгох загвар” хэмээх эссе нийтэлж байсан юм.

Популизм бол улстөрчийн хоргодох цорын ганц газар

Рэй Далио популизмын уг судалгаандаа энэ үзэгдэл яаж бий болсон, юунаас илүү өсөж томордог, хэрхэн өсдөг, хэрхэн хөгждөг, яагаад гэдгийг харуулжээ. Рэй Далио болон түүний хамтрагчид дэлхийн 10 улсын 14 популист удирдагч (1830 оны Эндрю Жексоноос 1990-2000 оны Уго Чавес хүртэл)-ийг судлаад “Популизмын үндсэн хэв маяг”-ийг гарган авчээ.
Тайланг гаргасан хүмүүс популизмыг “Энэ бол энгийн хүний элит, системийнхээ эсрэг гаргасан бослого” гэж тайлбарласан байдаг. Энэхүү бослого нь энгийн, ихэвчлэн боловсролгүй, дараах зүйлсээс уйдсан хүмүүст онцгой байдаг. Үүнд:
-Баялаг, боломжийн тэгш бус байдал
-Улс орон дотор (жишээ нь цагаачид) болон өөр орнуудад (жишээ нь бүгд бидний эсрэг гэх айдас) үнэт зүйлсийн аль нэг системийг эзэмшигчдийн харилцаанаас айх айдас
-Элитүүдийн засаглал хөдлөхгүй, бат байх
-Энгийн хүний хэрэгцээнд тааруулсан Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнгүй байх.
Энэ бүгд хөгжингүй орнуудад сонгуулийн кампанит ажлын явцад илэрдэг.
Судлаачид сүүлийн жилүүдэд популист нэр дэвшигчийн тоо нэмэгдэж, тэдний сонгуулиар авах саналын тоо нэмэгдэх (АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн тод жишээ) хандлагатай байгаад нарийн шинжилгээ хийжээ.
Популизмын “бум” ямар их байгааг бодитоор үнэлэхийн тулд судлаачид “популизмын индекс” гэгчийг боловсруулсан байна.
Үүнд популистуудын авсан саналын хувь, улс төрийн болон байгууллагын тогтоомж, улс төрийн хөтөлбөрийн чухал элементийг нь зөрчсөн нэр дэвшигчдийг авсан саналыг хэмжиж үзжээ.
Ингээд “Популизмын индекс”-ийн дүн шинжилгээгээр өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудад ХХ зуунд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны өмнө нь л гарч байсан шиг популизмын индексийн интеграл түвшин маш өндөр гарсан байна.
Дэлхийн хөгжингүй орнуудад популизмын дээд түвшин өнгөрсөн зууны 30-аад онд дээд түвшиндээ хүрч байсан. Тухайн үед засгийн эрхэнд Франклин Д.Рузвельт, Адольф Гитлер, Бенито Муссолини нарын популистууд зэрэг гарч ирсэн юм.

Популизм дэлхий ертөнцийг томоохон дайнд түлхдэг

Хэрэв зээ Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн дэлхийн хөгжингүй орнуудад популизмын интеграль түвшин 100% байсан гэж үзвэл Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үе 70%-д хүрнэ. Харин одоо дээд түвшинтэй харьцуулахад 90%-д хүрээд байна гэсэн үг юм.
Популизм өсөх, хөгжих шалтгаан, нөхцөл нь тийм ч бүрхэг, ойлгомжгүй биш. Харин ч ажиглаж, шалгаж, хэмжиж болохоор аж. Энэ бол

(1) эдийн засгийн сул байдал,

(2) орлогын тэгш бус байдлын ялгаа нэмэгдсэн

(3) улс төрийн өвчин нэмэгдсэн.

Энэ бүгдийн үр дүнд энгийн хүмүүст илүү үйлчлэх, төрийн системд илүү үр дүнтэй ажиллах гэж байгаа мэт популист удирдагчид засгийн эрхэнд гарч ирдэг. Энэ удирдагчид хамтран ажиллах гэхээсээ илүү сөргөлдсөн, нийтийг хамарсан гэхээсээ илүү нэг хэсгийг хамарсан байдаг. Үүний үр дүнд улс орон дотор, мөн улс онуудын хооронд фракц хоородын зөрчилдөөн үүсдэг.

Үр дүнд нь дараах зүйлс бий болно:
Протекционизм буюу хамгаалах бодлого нэмэгдэнэ
Национализм буюу үндсэрхэг үзэл нэмэгдэнэ
Милитаризм цэрэг зэвсгээр хөөцөлдөх үзэл нэмэгдэнэ
Зөрчил мөргөлдөөний тоо өснө
Хэвлэл мэдээлэлд нөлөөлөх, эсвэл удирдах гэсэн оролдлого нэмэгдэнэ.

“Дайны томъёо”

“Популизм: үзэл” шинэ судалгаа нь ямар нэгэн үеэс эхлэн томоохон хэмжээний дайнд хүргэсэн эргэж буцашгүй үйл явц үүсэх энгийн, ойлгомжтой логикийг буюу “дайны томъёо”-г гаргаж ирсэн байна.
Хэрвээ: Эдийн засаг сул, орлогын тэгш бус байдал эрс нэмэгдсэн, улс төрийн өвчин нэгэн зэрэг дэлхийн олон оронд гарвал “Популизмын индекс” дээд түвшиндээ хүрч өснө.
Үүний үр дүнд:
Олон орны засгийн эрхэнд популист удирдагчид гарч ирнэ.
Эдгээр орны эдийн засгийн удирдлага алдагдана. “Эдийн засгийн бодлогыг бүрдүүлэхэд популизм илүү их үүрэг гүйцэтгэнэ. Үүний нөлөө мөнгө-зээл, тогтмол бодлогоос илүү хүчтэй болж ирнэ”.
Протекционизм, хэвлэлийг хаан боогдуулах үзэгдэл, үндсэрхэг үзэл, милитаризм, зөрчил мөргөлдөөний тоо нэмэгдэнэ.

Учир нь:
-Удирдлагын эдийн засгийн хөшүүрэг муу ажиллах

-Цаг хугацааны туршид нийт түрэмгийллийн түвшин нэмэгдэх

-Засгийн эрхэнд зөрчилдөөнтэй удирдагч гарч ирэх тул

“Нөхцөл байдлыг шийдвэрлэх цорын ганц хувилбар нь Том дайн” байх болно. Дайны энэхүү томъёо өнгөрсөн зуунд хоёр ч удаа үйлчилсэн юм. Өнөө үед “Популизмын индекс”-ийн утгыг ажиглавал дэлхий ертөнц эргэж буцашгүй эвгүй цэг дээр ирэхэд тун ойртсон байна.

Орчуулсан М.Нарансолонго
Эх сурвалж: bridgewater.com

скачать dle 12.0